Бичиг үсэгт тайлагдсан байдлыг ном уншиж чаддагаар нь бус уншсан номоо хир ойлгосноор нь дүгнэдэг ...

Аз жаргалын эрэлд

Харвардын их сургуулийн 75 жилийн турш хийсэн судалгааны сонирхолтой үр дүн.

Энэ дугаараар бид аялал жуулчлалын шинэ хандлага, ялангуяа технологиор дамжуулан “зочид буудал” гэдэг уламжлалт бизнесийн загвар эвдэж буй Airbnb компани, улсуудын соёлын солилцоо, хувь хүний соёлын импорт ба экспортын талаар ярилцлаа.

Шүтэлцээ

Улс орнуудын шүтэлцээ, харилцан хамаарал, даяаршил, дэд бүтцийн сүлжээ, тэдгээрийн ач холбогдол болон эрсдлийн талаар ярилцлаа.

Манлайлал

Энэ удаагийн дугаараар бид манлайлал гэж юу вэ, манлайлагч гэж хэн бэ гэдэг сэдвийг хөндлөө.

"Syndicate Talk"-ын энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээний талаар ярилцлаа.

Connectivity буюу Айлсал

Монголыг “Minegolia” хэмээн хочилдог Параг Ханнагийн “Айлсал: Даяар иргэншлийн ирээдүйг зураглахуй” хэмээх номонд дэлхийн улс орнуудын хөгжил ба ирээдүй нь улс хоорондын хилийн зурвасаас илүүтэйгээр тухайн улс дэлхийтэй хатуу, зөөлөн дэд бүтцүүдээрээ хир зузаан холбогдсоноос хамаарна гэж дүгнэжээ.

Өмнөд Америк тивийн 10 гаруй улсуудаас заавал очиж үзэх ёстой орны нэг бол яах аргагүй Аргентин улс.

Айлсал ба Аялал жуулчлал

Их Монголын эзэнт гүрний үед Pax Mongolica буюу 30 шахам сая км квадрат газрыг хянаж энх тайвныг тогтоож, бүхий л худалдаачдын аюулгүй байдлыг хангаж, даяар айлсал буюу connectivity гэдэг ойлголтыг бидний өвөг дээдэс тогтоож байв.

Тусгай олимп бол хүн төрөлхтний хамгийн том хүмүүнлэгийн ба спортын хөдөлгөөн юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг бөгөөд энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой энэхүү олон улсын байгууллагад Монгол улс хэдхэн жилийн өмнө албан ёсоор гишүүнээр элсэн орж байсан түүхтэй.

Австри улсад болж өнгөрсөн Тусгай олимпийн өвлийн наадмын нээлтийн өдөр бид Syndicate Talk нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг бэлтгэсэн юм.

Америкийн Өвчлөлийг хянах төвөөс АНУ-д жил бүр хоёр сая хүн эмийн дасалтай нянд өртөж, түүнээс хамгийн багадаа 23 000-25 000 хүн нас бардаг гэдэг судалгаа хийжээ. Тэгэхээр антибиотикийн зохистой хэрэглээ гэж юуг хэлээд байна.

Зээлийн карт ба ОУВС

Санхүүгийн сахилга баттай, ухаалаг хэрэглээтэй хүмүүс зээлийн картыг эрхэмлэдэг. Санхүүгийн гэнэтийн хэрэгцээ гарах, эсвэл хүүтэй зээлүүд дунд маневр хийх зэрэгт ухаалаг харилцагчид мэдрэмжтэй ашигладаг.

“Тэд” ба Бид

Тун удахгүй бид алтан унжлагат гал тахиа жилийг угтана. Гадаадад буй монголчуудын хувьд эх орноо санагалздаг, эх орондоо буй бидний хувьд соёл, уламжлалаа хүндэтгэн бахархдаг өдрүүдийн нэг.

Хэдхэн хоногийн дараа хаврын эхэн сар гарна. Айлуудын мах, сүүний хэрэглээ нэмэгдэхээс гадна малчдын хувьд хаврын хүнд үе ирдэг. Хотынхон зоорины мах, хуурай сүүнд шилжинэ. Бид мал аж ахуйн орон гэгддэг атлаа яагаад жил тойрон шинэ сүү, нойтон мах хэрэглэж чадахгүй байна вэ, яагаад малчид маань барууны фермерүүд шиг хөгжиж чадахгүй байна вэ гэдэг асуултуудад хариу авахаар “Синдикат Ток” нэвтрүүлгээрээ “Монгол улс мал аж ахуйн орон мөн үү?” сэдвийг хөндөж байна.

Ачаалж байна ...